Энэхүү журам нь байгууллагад ажиллаж байгаа цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Энэхүү горимын зорилго нь тоног төхөөрөмжийг зөв, аюул осолгүй ажиллуулах, түүнтэй холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /цаашид "ХАБЭА" гэнэ/-н сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага, сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгох, ХАБЭА-н сургалтын байгууллага, багш, ажилтныг бүртгэхтэй холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.
Энэхүү журам нь компанийн ажиллагсад тээврийн хэрэгслээр холын аялалд явахад учирч болзошгүй эрсдлийг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Уурхайн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нэгжийн дотоод журмын зорилго нь компанийн үндсэн болон гэрээт ажилчдын яаралтай түргэн тусламжийн нэгжээр үйлчлүүлэхэд, өвчтнийг цаг алдалгүй оношлох, эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлж, эмчлэх, тусгаарлах цаашид тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүний амь нас аврах, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, яаралтай түргэн тусламжийн цэгийн тасралтгүй ажиллах үйл ажиллагаанд чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.
Тус журмын зорилго нь байгууллагын нийт ажилтнуудыг өвөл, зуны ажлын хувцас болон нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ээр хангах, түүнийг бүртгэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Галын аюулгүй байдлын тухай Монгол улсын хуульд үндэслэн байгуулагын галын аюулгүй байдлыг хангах, байгуулагын хэмжээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн бууруулах, галын болзошгүй аюулын үед хүн, эд материал, машин, тоног төхөөрөмжийг авран хамгаалахад журмын зорилго оршино.
Энэхүү журмын зорилго нь гал тогоо нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэгч ажиллагсдын аюул, осолгүй ажиллах ерөнхий мөрдлөг зааврыг тогтооход оршино.
Энэхүү журмыг агуулахад ажиллаж байгаа ажилтнуудад учирч болох аливаа аюул, эрсдлийг бууруулах, арилгах болон агуулахад ажил гүйцэтгэх үед дагаж мөрдвөл зохих аюулгүй ажиллагааны заавар болон анхааруулгуудыг агуулна.