Энэхүү журмын зорилго нь .................................................-д шинээр ажилд орж буй ажилтанд байгууллагын тухай зөв ойлголт өгөх, өдөр тутмын мэдвэл зохих зүйлсийг таниулах, мөн хариуцах ажил үүргээ бүрэн гүйцэтгэх хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадлага олгох дасан зохицох үйл ажиллагааг зохицуулна.
Энэхүү ажилтнуудын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам /цаашид “Журам ” гэх /-ын зорилго нь ажилтнууд болон харилцагч иргэд, байгууллагаас ирүүлсэн компани болон хамт ажиллаж буй ажилтнуудын талаарх санал гомдлыг хүлээн авах, бүртгэх, түүнийг шийдвэрлэхэд оршино.
Энэхүү журмын зорилго нь байгууллагад иргэнийг ажилд авах, ажилтантай харилцах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажилтнаас шаардлагатай мэдээллийг нь авч боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хөтөлж буй албан баримт бичгийн бүтэц, хэв загварыг жигдлэх, баримт бичигтэй ажиллах арга хэлбэрийг боловсронгуй болгох, эмх цэгц, бүрдэл, нууцлал, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод дэг горимыг тогтоох, хяналт зохион байгуулалтыг сайжруулахад журмын зорилго оршино.
Энэхүү журмын зорилго нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд нууцад хамаарах баримт бичгийг тодорхойлох, ашиглах, чандлан хадгалахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
Шагнал урамшууллын журмын /цаашид “Журам” гэх/ зорилго нь тэгш шударга зарчимд үндэслэн компанийн ажилтнуудыг идэвхжүүлэх, урамшуулах, тогтвортой бөгөөд үнэнч сэтгэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмын хүрээнд ажилтнуудыг шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү журмын зорилго нь гал тогоо нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэгч ажиллагсдын аюул, осолгүй ажиллах ерөнхий мөрдлөг зааврыг тогтооход оршино.
Энэхүү журам нь байгууллагын ажиллагсад тээврийн хэрэгслээр холын аялалд явахад учирч болзошгүй эрсдлийг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү сахилгын арга хэмжээг судлах, шийдвэрлэх журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь байгууллагын ажилтан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, байгууллагын бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа болон компаниас батлан гаргасан бусад баримт бичиг, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтанд зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авахад оршино.
Энэхүү горимын зорилго нь тоног төхөөрөмжийг зөв, аюул осолгүй ажиллуулах, түүнтэй холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Байгууллагын бүх ажилтнууд байгууллагын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах, ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэний болон ажилтны хувиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд болон компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, сахилгын шаардлагыг хангуулах, ажилтныг аливаа зөрчил, гажуудлаас сэргийлэх, нэр төрийг нь хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.
Энэхүү журам нь байгууллагын ажилтнууд болон нэгжийн /цаашид ажилтан гэх/ идэвхи зүтгэл, ажлын амжилт, санал, санаачилга, баг хамт олноо аюул ослоос хамгаалахад оруулсан хувь нэмрийг урамшуулах, үлгэр жишээ ажилтныг алдаршуулах үйл ажиллагааг болон түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ................................................. /Цаашид байгууллага гэх/-н Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн байгууллагад ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах ба ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.
Байгууллагын зорилго, стратегид хүрэхийн тулд шаардагдах хүний нөөцийн тоо хэмжээг тодорхойлж, төлөвлөн хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
“Хөдөлмөрийн дотоод журам” (цаашид “Дотоод журам” гэх) нь тус байгууллагын (цаашид “Эрүүл мэндийн төв” гэх) өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн бөгөөд байгууллагын нэгжүүд тус тусын үйл ажиллагааны онцлогт тохирсон дүрэм журмыг боловсруулахдаа удирдамж болгон ашиглана. Эрүүл мэндийн төвийн бусад дүрэм, журам болон үйл ажиллагааны талбарт дагаж мөрдүүлэхээр баталсан заавар, горим, норм зэрэг хэм хэмжээ тогтоосон акт, шийдвэр (цаашид эдгээрийг хамтад нь “дүрэм, журам” гэх) нь дотоод журмын үзэл санаа, утга агуулгатай зөрчилдөх ёсгүй. Хэрэв нэгжийн дүрэм журам энэхүү “Хөдөлмөрийн дотоод журам”-тай зөрчилдөж байвал хөдөлмөрийн дотоод журмыг нэн тэргүүнд баримтална. Энэхүү хөдөлмөрийн дотоод журам Монгол улсын Үндсэн хууль, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандарт, ӨЭМТ –ийн үлгэрчилсэн дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлсэн болно. Эрүүл мэндийн төвийн мөрдүүлэхээр гаргасан нийтлэг дүрэм, журам, бусад хэм хэмжээг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.