ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
“AMARMANAGER” ПЛАТФОРМЫН ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- “Amarmanager.mn” нь хүний нөөцийн баримт бичгийн боловсруулалт хийх, хэрэглэгч түүнийг ашиглахтай холбоотой үндсэн болон туслах цэсүүдэд байршсан вэбсайт /Платформ гэх/ юм. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч (Байгууллага болон хувь хүн, эсвэл бусад хэрэглэгчдийг бүгдийг нь “Хэрэглэгч” гэж ойлгоно) “ Amarmanager.mn”-ийн Үйлчилгээг ашиглах үед мөрдөгдөх баримт бичиг юм.
- Хэрэглэгч “Amarmanager.mn”-ийн Платформыг ашиглахдаа бүртгэл үүсгэж байгаа нь энэхүү Платформын “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого” гэсэн эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, “Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэж үзнэ.
- “Amarmanager.mn” нь Платформын шинэчлэлтийг тогтмол хийх, шаардлагатай тохиолдолд Платформыг түр зогсоох, хаах, Платформд нэмэлт өөрчлөлтийг оруулах эрхтэй бөгөөд тэдгээрийн дагуу үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтийг оруулах, оруулсан өөрчлөлтийг Платформоор дамжуулан Хэрэглэгчдэд мэдэгдэл өгөх үүрэгтэй байна
- “Amarmanager.mn” нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчдийн Платформд хандах, ашиглах эрхийг түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй байна.
- Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан Платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээ буюу үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Хэрэглэгч төлбөрөө төлснөөр “Amarmanager.mn” нь Платформын үйлчилгээг ашиглах эрх үснэ. Багцын төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн эрхийн хүчинтэй сүүлийн өдрийн дараа өдөр эрх нь хаагдана.
- Гэрээний хугацаа: Хэрэглэгч төлбөрөө төлж “Amarmanager.mn” Платформыг ашиглах тухай хугацаанд хүчин төгөлдөр байна.
Чухал санамж:
- Хэрэглэгч өөрийн багцаа сунгаагүй 2 /хоёр/ ба түүнээс дээш сар болсон тохиолдолд өмнө нь хэрэглэж байсан баримт бичгүүдээ дахин ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
- Хэрэглэгч үйлчилгээний явцад “Amarmanager.mn”- ийн багцыг ахиулж болох бөгөөд харин бууруулах боломжгүй болно. Хэрэглэгч багцаа ахиулсан тохиолдолд өмнөх багцын зөрүүгээр ахиулсан багц дээр нэмэгдэж орно.
ХОЁР. НЭР, ҮГ ХЭЛЛЭГИЙН ТАЙЛБАР
- “Amarmanager.mn” гэж хүний нөөцийн баримт бичгүүдийг хэрэглэх боломжийг олгодог “Эмплойе Хэппинэнс” ХХК-ийн бүтээгдэхүүнийг;
- “Нэг сар” гэж хуанлийн 30 хоногийг;
- “Үйлчилгээ” гэж Платформыг ашигласнаар авах үйлчилгээг;
- “Хэрэглэгч” гэж Платформыг ашиглаж буй хувь хүн эсвэл аж ахуйн нэгж байгууллагыг;
- “Үйлчилгээний нөхцөл” гэж Үйлчилгээг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгийг;
- “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийн оруулсан хувийн болон аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг;
- “Аккаунт” гэж Хэрэглэгчийн бүртгэл болон мэдээллийг хадгалж байгаа хувийн дансыг;
- “Контент” гэж “Amarmanager.mn”-д байх бүх төрлийн баримт бичгийг;
- “Гуравдагч этгээд” гэж Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээллийг агуулагч болон хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг хүлээн авах эрх бүхий байгууллага, хувь хүн.
ГУРАВ. “AMARMANAGER.MN”-ИЙН КОНТЕНТ
- “Amarmanager.mn”-ийн Платформын дизайн, баримт бичиг, текст, зураг, аудио, график, видео, мэдээлэл, лого, нэр, дарах товчны хэлбэр дүрс, таних тэмдэг, загвар зэрэг нь Монгол улсын оюуны өмчийн тухай хуулийн дагуу “Amarmanager.mn”-ийн өмч бөгөөд эдгээрийг Хэрэглэгч албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, тараах, олшруулахыг хориглоно.
- “Amarmanager.mn”-ийн Платформд байгаа бүх контентууд “Amarmanager.mn”-ийн онцгой өмч бөгөөд зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад хуулиар хамгаалагдсан болно.
- “Amarmanager.mn”-ийн Платформын системд байх бүх төрлийн баримт бичгүүдийг “Amarmanager.mn”-ийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх боломжгүй бөгөөд хуулбарласан, өөрчилсөн тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
ДӨРӨВ. “AMARMANAGER.MN”-Д БҮРТГҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ
- Хэрэглэгч Платформоор хандан, “Amarmanager.mn”-д бүртгүүлж бүртгэлтэй хэрэглэгч болно.
- Хэрэглэгч Платформд өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах шаардлагатай бөгөөд, хэрэв худал мэдээлэл оруулсан бол түүний үр дагаврыг Хэрэглэгч өөрөө хариуцах болно.
- Хэрэглэгч нь өөрийн аккаунт, бүртгэл, мэдээлэл болон нууц үгийн аюулгүй байдлыг хадгалах үүрэгтэй. Та өөрийн аккаунт руу нэвтрэх нууц үг эсвэл бусад хаяг руу нэвтрэх мэдээллийг бусадтай хуваалцахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв бусадтай хуваалцсанаас үүдэн асуудал гарсан бол тухайн хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хүлээх үүрэгтэй.
- Таны аккаунт, бүртгэл, мэдээлэл болон нууц үгийг гуравдагч тал зөвшөөрөлгүй ашигласан бол Та энэ тухай “Amarmanager.mn”-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
- Хэрэглэгч хэдэн ч төрлийн төхөөрөмж (компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет гэх мэт)-ийг нэгэн зэрэг ашиглан бүртгэлтэй хаягаараа нэвтэрч болно. Гагцхүү та өөрийн нууцлалыг алдахаас сэргийлэх үүрэгтэй байна.
- Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, шилжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй байх, түүний дотор “Amarmanager.mn”-ийн ямарваа нэгэн контентыг бусдад дамжуулах, нийтлэх, түгээх, хадгалах, устгах, нууцлалын бодлогыг зөрчих үйлдлийг гаргахгүй байх;
- “Amarmanager.mn”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчихгүй буюу зөрчихийг оролдохгүй байх, зохицуулагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр систем эсвэл сүлжээний эмзэг байдлыг шалгах, хувилах, татах, шалгах оролдлого хийхгүй байх;
- Бусад хэрэглэгчдээс нууц үг эсвэл хувийн мэдээллийг авахгүй байх, бас өгөхгүй байх;
- Бусад хүний зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар буюу зөвшөөрөлгүй хуулбарлах, тараах, ашиглах боломжийг бүрдүүлэхгүй байх;
- Аливаа Хэрэглэгч нь дээрх нөхцөлүүдийн аль нэгийг дангаар нь эсвэл хавсран үйлдсэн буюу системийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдолд “Amarmanager.mn” нь холбогдох байгууллагад гомдлоо гаргаж болно.
ТАВ. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДТЭЙ ХАМААРАЛТАЙ НЭМЭЛТ НӨХЦӨЛ
- “Amarmanager.mn” нь Үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна.
- “Amarmanager.mn” Платформын хэрэглэгч нь тус Платформыг ашиглах явцдаа гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар учруулсан эдийн болон эдийн бус хохирлыг ямар ч үед хариуцахгүй болно.
- “Amarmanager.mn” нь Хэрэглэгчийн мэдээллийг Гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй байна.
ЗУРГАА. БУСАД
- “Amarmanager.mn” нь үйлчилгээ үзүүлэх явцад Платформын үйл ажиллагаа доголдохгүй, гаднын халдлага болон компьютерын вируст өртөхгүй, мөн сервер нь ямар ч алдаагүй ажиллана гэдэг баталгааг гаргаж өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа эд хөрөнгийн хохирол болон бусад алдагдлыг “Amarmanager.mn” барагдуулах үүрэг хүлээхгүй байна.
- “Amarmanager.mn” нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрт Хэрэглэгчдэд мэдэгдэх үүргийг хүлээнэ.
ДОЛОО. ТОДРУУЛГА ХҮСЭЛТ
Хэрэв танд www.amarmanager.mn- тэй холбоотой тодруулах зүйл байвал info@hrmanager.mn и-мэйл хаягруу мэйл бичнэ үү.