Гал тогооны ахуй орчинд эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай, эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
Хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж, бэлдэц нормын дагуу бэлтгэж, тогоочид тусална.
Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, цэцэрлэгийн хүүхдүүдэд амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, тогоочийн заавраар ажиллана.
Цэцэрлэгийн цагаан хэрэглэлүүдийг эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх.
Хүүхдийн эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, шийдвэрийг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх, цэцэрлэгийн хүүхэд, багш, ажилтнуудад эмнэлгийн анхан шатны болон нийтийн эрүүл мэндийн туслах үйлчилгээ үзүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлж, сургалт, сурталчилгаа, зохион байгуулах
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шимт бодисын зохистой харьцаа бүхий хоолоор хангаж зохистой хооллох дадлыг бий болгох.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай сантехникийн болон цахилгааны аюулгүй үйл ажиллагаа, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.
Сургалт хүмүүжлийн ажил явуулах таатай орчин бүрдүүлэх зорилгоор цэвэрлэгээний ажлыг бүрэн хариуцахад үйл ажиллагаа нь чиглэнэ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай сантехникийн үйл ажиллагааг хангаж ажиллана.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай аж ахуйн бүх үйлчилгээг мэргэжлийн өндөр хэмжээнд гүйцэтгэж, цэцэрлэгийн эд аж ахуй, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай сантехникийн болон цахилгааны аюулгүй үйл ажиллагаа, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад аюулгүй үйл ажиллагаагаар хангаж цэцэрлэгийн ажилтнуудыг угтаж, үдэж үйлчилэн цэцэрлэгийн гадна дотно объектыг 24 цагийн турш тасралтгүй харж хамгаална.
Үндэсний сургалтын хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, бага насны хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийг оролцуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
Хүүхэд бүрийн зүй ёсны хөгжлийг хувийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн асран хамгаалах үйл ажиллагаа, хөгжүүлж хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрөөр дэмжин насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх.
Хүүхэд бүрд зүй ёсны хөгжлийг нь дэмжсэн асран хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаар насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар ханган цэцэрлэгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна.
Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн асран хамгаалах, хөгжүүлж хүмүүжүүлэхэд чиглэсэн бүлгийн багшийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, технологийн заавар, нормын дагуу боловсруулсан хоол, хүнсээр хүүхдэд үйлчлэн тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон нэмэлт үйлчилгээ үзүүлж, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдын хоол хүнс, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.