• Номын санчийн дагаж мөрдөх журам • Аж ахуйн ажилчдын дагаж мөрдөх журам • Нягтлан бодогчийн дагаж мөрдөх журам • Үйлчлэгчийн дагаж мөрдөх журам • Цахилгаанчны дагаж мөрдөх журам • Сантеникчийн дагаж мөрдөх журам • Жижүүр, манаачийн дагаж мөрдөх журам • Архив бичиг хэргийн ажилтны дагаж мөрдөх журам • Сургуулийн эмчийн дагаж мөрдөх журам • Аюул ослын үеийн аюулгүй ажиллагааны журам
Багш нь Монгол Улсын Боловсролын Хуулийн 6-р бүлгийн 44-р зүйлийн 1-д Бага дунд боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 22 болон 1,2-т заасан бүх эрхийг эдэлнэ. Мэргэжлийн хичээл сургалтад анхаарч, анализ дүгнэлт өгч шаардлагатай гэж үзвэл тухай багшийг солих хүртэлх арга хэмжээ захиргаа авч болно. Ажилласан талаар дүгнэлт хийсэн баримт байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна. Ёс зүйн дэд хороо нь үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
Энэхүү хөдөлмөрийн дотоод журам Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлсэн болно. Байгууллагад мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, бусад хэм хэмжээг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.