Гомдол барагдуулах журмын зорилго нь 15-24-72 стандартын дагуу үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авч дараагийн арга хэмжээг түргэн шуурхай авч гомдол барагдуулах, түүнд зарцуулах хугацааг тодорхойлж өгөхөд оршино.
Энэхүү сахилгын арга хэмжээг судлах, шийдвэрлэх журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь Компанийн ажилтан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа болон компаниас батлан гаргасан бусад баримт бичиг, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтанд зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авахад оршино.
Энэхүү журмын зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, түүнтэй холбогдон төр, иргэн хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтнууд мөрдөж ажиллана. Байгууллагын машин механизм, хөнгөн тэрэг болон тоног төхөөрөмж бусад байгууллагын өмч эд хөрөнгө хүлээлцэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Энэ журмын зорилго нь Компанийн үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол болон төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж компанийн үйл ажиллагаа зөрчилгүй, тогтвортой, найдвартай тасралтгүй явагдах нөхцөлийг хангах зорилго бүхий дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах тогтолцоо, хяналт шалгалтын эрх үүргийн үндсийг тодорхойлж, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Байгууллагын хэмжээнд ажлын цаг ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын цагийн сахилга хариуцлагыг хэвшүүлэх зорилгоор ажилтнуудын ажлын цагийн горим, ажлын цагаар гадуур ажиллах зэрэг цагийн бүртгэл хөтлөх, тэдгээрт хяналт тавих, хариуцлага тооцохтой холбоотой асуудлыг энэхүү журам /цаашид “журам” гэх/-аар зохицуулна.
Энэхүү журмын зорилго нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд нууцад хамаарах баримт бичгийг тодорхойлох, ашиглах, чандлан хадгалахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
Энэ журмын зорилго нь компанийн ажилтны ажлын байран дээр биеэ зөв боловсон авч явах, хамт олон, удирдах албан тушаалтан, харилцагч байгууллага, захиалагч, хөрөнгө оруулагч нартай харилцах харилцааг тодорхойлох, тогтооход оршино.
Энэхүү журмын зорилго нь байгууллагад иргэнийг ажилд авах, ажилтантай харилцах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажилтнаас шаардлагатай мэдээллийг нь авч боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү ажилтнуудын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам /цаашид “Журам ” гэх /-ын зорилго нь ажилтнууд болон харилцагч иргэд, байгууллагаас ирүүлсэн компани болон хамт ажиллаж буй ажилтнуудын талаарх санал гомдлыг хүлээн авах, бүртгэх, түүнийг шийдвэрлэхэд оршино. Журмын мэдээлэл : (Хуудасны тоо : 4 нүүр), (Бүлгийн тоо : 6 бүлэгтэй)
“Хөдөлмөрийн дотоод журам” (цаашид “Дотоод журам” гэх) нь тус компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн бөгөөд компанийн нэгжүүд тус тусын үйл ажиллагааны онцлогт тохирсон дүрэм журмыг боловсруулахдаа удирдамж болгон ашиглана. Журмын мэдээлэл: (Хуудасны тоо : 24 нүүр) (Бүлгийн тоо : 16 бүлэгтэй)