Энэхүү горимын зорилго нь тоног төхөөрөмжийг зөв, аюул осолгүй ажиллуулах, түүнтэй холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Энэхүү журам нь компанийн ажиллагсад тээврийн хэрэгслээр холын аялалд явахад учирч болзошгүй эрсдлийг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Уурхайн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нэгжийн дотоод журмын зорилго нь компанийн үндсэн болон гэрээт ажилчдын яаралтай түргэн тусламжийн нэгжээр үйлчлүүлэхэд, өвчтнийг цаг алдалгүй оношлох, эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлж, эмчлэх, тусгаарлах цаашид тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүний амь нас аврах, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, яаралтай түргэн тусламжийн цэгийн тасралтгүй ажиллах үйл ажиллагаанд чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.
Тус журмын зорилго нь байгууллагын нийт ажилтнуудыг өвөл, зуны ажлын хувцас болон нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ээр хангах, түүнийг бүртгэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Галын аюулгүй байдлын тухай Монгол улсын хуульд үндэслэн байгуулагын галын аюулгүй байдлыг хангах, байгуулагын хэмжээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн бууруулах, галын болзошгүй аюулын үед хүн, эд материал, машин, тоног төхөөрөмжийг авран хамгаалахад журмын зорилго оршино.
Энэхүү журмын зорилго нь гал тогоо нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэгч ажиллагсдын аюул, осолгүй ажиллах ерөнхий мөрдлөг зааврыг тогтооход оршино.
Энэхүү журмыг агуулахад ажиллаж байгаа ажилтнуудад учирч болох аливаа аюул, эрсдлийг бууруулах, арилгах болон агуулахад ажил гүйцэтгэх үед дагаж мөрдвөл зохих аюулгүй ажиллагааны заавар болон анхааруулгуудыг агуулна.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах итгэлцлийг нэмэгдүүлэхэд зорилго оршино.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ................................................. /Цаашид Компани гэх/-н Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн байгууллагад ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах ба ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.
Энэхүү журмын гол зорилго нь .................................................-н эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, баримтлах зарчмын хүрээнд тухайн ажилтанд шаардлагатай ур чадварын хэрэгцээг тодорхойлох, улмаар сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаар зохих ур чадварыг эзэмшүүлэх, үнэлэх харилцааг зохицуулахад оршино.
Компанийн зорилго, стратегид хүрэхийн тулд шаардагдах хүний нөөцийн тоо хэмжээг тодорхойлж, төлөвлөн хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Энэхүү журмын зорилго нь ажилтны гүйцэтгэж буй ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолт, хүлээх хариуцлага, гүйцэтгэлийн түвшин, үр дүн, ажил гүйцэтгэх ур чадвар, мэдлэг мэргэшлийн өсөлт, Монгол Улсын засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулан цалин хөлс тогтоож, байгууллагын санхүү, эдийн засгийн бололцоо, үр ашгийн байдалтай холбосон хөдөлмөрийн хөлсний оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Шагнал урамшууллын журмын /цаашид “Журам” гэх/ зорилго нь тэгш шударга зарчимд үндэслэн компанийн ажилтнуудыг идэвхжүүлэх, урамшуулах, тогтвортой бөгөөд үнэнч сэтгэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмын хүрээнд ажилтнуудыг шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү журмын зорилго нь .................................................-д шинээр ажилд орж буй ажилтанд компанийн тухай зөв ойлголт өгөх, өдөр тутмын мэдвэл зохих зүйлсийг таниулах, мөн хариуцах ажил үүргээ бүрэн гүйцэтгэх хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадлага олгох дасан зохицох үйл ажиллагааг зохицуулна.
Байгууллагын ажилтнуудын мэргэшлийн мэдлэгийн хүрээг тэлэх, санал санаачлагыг идэвхжүүлж, бүтээмжийг дээшлүүлэх, оюуны бүтээлийг үнэлэн дүгнэхэд энэхүү журмын зорилго оршино.
Байгууллагын бүх ажилтнууд байгууллагын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах, ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэний болон ажилтны хувиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд болон компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, сахилгын шаардлагыг хангуулах, ажилтныг аливаа зөрчил, гажуудлаас сэргийлэх, нэр төрийг нь хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.
Энэхүү журмын зорилго нь байгууллагын удирдах түвшний ажиллагсад болон бусад ажиллагсдад ажлын цагаар, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүхий зочид төлөөлөгч нарт шаардлагатай тохиололд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг хангахад оршино.
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хөтөлж буй албан баримт бичгийн бүтэц, хэв загварыг жигдлэх, баримт бичигтэй ажиллах арга хэлбэрийг боловсронгуй болгох, эмх цэгц, бүрдэл, нууцлал, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод дэг горимыг тогтоох, хяналт зохион байгуулалтыг сайжруулахад журмын зорилго оршино.
Байгууллагын ажилтнуудад томилолт олгох, албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дүгнэх, зардлыг олгох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, аливаа төрлийн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, өдөр тутмын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад энэхүү журмын зорилго оршино.