Энэхүү журмын зорилго нь байгууллагад иргэнийг ажилд авах, ажилтантай харилцах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажилтнаас шаардлагатай мэдээллийг нь авч боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү ажилтнуудын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам /цаашид “Журам ” гэх /-ын зорилго нь ажилтнууд болон харилцагч иргэд, байгууллагаас ирүүлсэн компани болон хамт ажиллаж буй ажилтнуудын талаарх санал гомдлыг хүлээн авах, бүртгэх, түүнийг шийдвэрлэхэд оршино.
Хангамж, хөнгөлөлт олгох тухай журмын зорилго нь тэгш шударга зарчимд үндэслэн байгууллагын ажилтнуудыг сэдэлжүүлэх, урамшуулах, тогтвортой бөгөөд үнэнч сэтгэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмын хүрээнд ажилтнуудыг хангамж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, аливаа төрлийн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, өдөр тутмын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад энэхүү журмын зорилго оршино.
“Хөдөлмөрийн дотоод журам” (цаашид “Дотоод журам” гэх) нь тус байгууллагын (цаашид “Эрүүл мэндийн төв” гэх) өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн бөгөөд байгууллагын нэгжүүд тус тусын үйл ажиллагааны онцлогт тохирсон дүрэм журмыг боловсруулахдаа удирдамж болгон ашиглана. Эрүүл мэндийн төвийн бусад дүрэм, журам болон үйл ажиллагааны талбарт дагаж мөрдүүлэхээр баталсан заавар, горим, норм зэрэг хэм хэмжээ тогтоосон акт, шийдвэр (цаашид эдгээрийг хамтад нь “дүрэм, журам” гэх) нь дотоод журмын үзэл санаа, утга агуулгатай зөрчилдөх ёсгүй. Хэрэв нэгжийн дүрэм журам энэхүү “Хөдөлмөрийн дотоод журам”-тай зөрчилдөж байвал хөдөлмөрийн дотоод журмыг нэн тэргүүнд баримтална. Энэхүү хөдөлмөрийн дотоод журам Монгол улсын Үндсэн хууль, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандарт, ӨЭМТ –ийн үлгэрчилсэн дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлсэн болно. Эрүүл мэндийн төвийн мөрдүүлэхээр гаргасан нийтлэг дүрэм, журам, бусад хэм хэмжээг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.
“Хөдөлмөрийн дотоод журам” (цаашид “Дотоод журам” гэх)-ийн зорилго нь байгууллага (цаашид “Цэцэрлэг” гэх)-ын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулах мөн удирдлага, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтийн оролцоо хамтын ажиллагаа, сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
• Номын санчийн дагаж мөрдөх журам • Аж ахуйн ажилчдын дагаж мөрдөх журам • Нягтлан бодогчийн дагаж мөрдөх журам • Үйлчлэгчийн дагаж мөрдөх журам • Цахилгаанчны дагаж мөрдөх журам • Сантеникчийн дагаж мөрдөх журам • Жижүүр, манаачийн дагаж мөрдөх журам • Архив бичиг хэргийн ажилтны дагаж мөрдөх журам • Сургуулийн эмчийн дагаж мөрдөх журам • Аюул ослын үеийн аюулгүй ажиллагааны журам
Багш нь Монгол Улсын Боловсролын Хуулийн 6-р бүлгийн 44-р зүйлийн 1-д Бага дунд боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 22 болон 1,2-т заасан бүх эрхийг эдэлнэ. Мэргэжлийн хичээл сургалтад анхаарч, анализ дүгнэлт өгч шаардлагатай гэж үзвэл тухай багшийг солих хүртэлх арга хэмжээ захиргаа авч болно. Ажилласан талаар дүгнэлт хийсэн баримт байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна. Ёс зүйн дэд хороо нь үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
Энэхүү хөдөлмөрийн дотоод журам Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлсэн болно. Байгууллагад мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, бусад хэм хэмжээг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.
Хангамж, хөнгөлөлт олгох тухай журмын зорилго нь тэгш шударга зарчимд үндэслэн компанийн ажилтнуудыг сэдэлжүүлэх, урамшуулах, тогтвортой бөгөөд үнэнч сэтгэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмын хүрээнд ажилтнуудыг хангамж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү журмын зорилго нь хээрийн ангийн жигд үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж ажлын цагийг үр дүнтэй ашиглах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх,компанийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, ажилтан хоорондын харилцаа зэрэг хөдөлмөрийн нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
Ажилтнуудад ажилласан жилийн нэмэгдлийг олгох шалгуур, нэмэгдлийн хувь, хэмжээг тогтоож олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Тус журмын зорилго нь оюутан дадлагын удирдамж төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг чадвараа практик үйл ажиллагаатай холбож бататган гүнзгийрүүлэх, практикт бие даан ажиллах чадвар эзэмшүүлэх, цаашид компанид чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх ажлыг хангахад оршино.
Компанийн ажилтнуудын мэргэшлийн мэдлэгийн хүрээг тэлэх, санал санаачлагыг идэвхжүүлж, бүтээмжийг дээшлүүлэх, оюуны бүтээлийг үнэлэн дүгнэхэд энэхүү мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам (цаашид “Журам” гэх)-н зорилго оршино.
Энэхүү журам нь байгууллагын ажилтнууд болон нэгжийн /цаашид ажилтан гэх/ идэвхи зүтгэл, ажлын амжилт, санал, санаачилга, баг хамт олноо аюул ослоос хамгаалахад оруулсан хувь нэмрийг урамшуулах, үлгэр жишээ ажилтныг алдаршуулах үйл ажиллагааг болон түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Компанийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс /цаашид “комисс”/-ын бүтэц, үйл ажиллагаа болон ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ыг зохион байгуулахтай холбогдон гарах харилцааг энэхүү мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох журам /цаашид “журам” гэх/-аар зохицуулна.
Ажилтнууд ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнууд бодитой мэдээлэлтэй болох, ажилтныг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хариуцлага тооцох бодит үндэслэлийг тогтоох, тэдэнд ажлын үр дүнд тохирсон нэмэгдэл цалин, урамшууллыг олгох замаар ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх, идэвхжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Компанийн Гүйцэтгэх захирлын баталсан бүтэц, орон тооны дагуу компанийн ажлын байр бүрт ажлын байрны тодорхойлолт боловсруулах, өөрчлөх, баталгаажуулахтай холбогдон гарах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Энэхүү журам нь байгууллагад ажиллаж байгаа цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.