АМАРАА МЕНЕЖЕРТ АЖЛАА ДААТГАЖ АЖИЛТАНДАА ЦАГ ГАРГА

ЖУРАМ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЖУРАМ

СУРГУУЛИЙН АЖИЛТНУУДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

• Номын санчийн дагаж мөрдөх журам • Аж ахуйн ажилчдын дагаж мөрдөх журам • Нягтлан бодогчийн дагаж мөрдөх журам • Үйлчлэгчийн дагаж мөрдөх журам • Цахилгаанчны дагаж мөрдөх журам • Сантеникчийн дагаж мөрдөх журам • Жижүүр, манаачийн дагаж мөрдөх журам • Архив бичиг хэргийн ажилтны дагаж мөрдөх журам • Сургуулийн эмчийн дагаж мөрдөх журам • Аюул ослын үеийн аюулгүй ажиллагааны журам

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЖУРАМ

БАГШИЙН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Багш нь Монгол Улсын Боловсролын Хуулийн 6-р бүлгийн 44-р зүйлийн 1-д Бага дунд боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 22 болон 1,2-т заасан бүх эрхийг эдэлнэ. Мэргэжлийн хичээл сургалтад анхаарч, анализ дүгнэлт өгч шаардлагатай гэж үзвэл тухай багшийг солих хүртэлх арга хэмжээ захиргаа авч болно. Ажилласан талаар дүгнэлт хийсэн баримт байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЖУРАМ

СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна. Ёс зүйн дэд хороо нь үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЖУРАМ

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ /БОЛОВСРОЛЫН САЛБАР/

Энэхүү хөдөлмөрийн дотоод журам Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлсэн болно. Байгууллагад мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, бусад хэм хэмжээг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Цэвэрлэгээ үйлчилгээний аюулгүй ажиллагааны журам

Энэхүү журам нь байгууллагад ажиллаж байгаа цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Хувцас угаалгын газрын аюулгүй ажиллагааны журам

Энэхүү горимын зорилго нь тоног төхөөрөмжийг зөв, аюул осолгүй ажиллуулах, түүнтэй холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /цаашид "ХАБЭА" гэнэ/-н сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага, сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгох, ХАБЭА-н сургалтын байгууллага, багш, ажилтныг бүртгэхтэй холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Холын аялалын журам

Энэхүү журам нь компанийн ажиллагсад тээврийн хэрэгслээр холын аялалд явахад учирч болзошгүй эрсдлийг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Уурхайн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн нэгжийн дотоод журам

Уурхайн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нэгжийн дотоод журмын зорилго нь компанийн үндсэн болон гэрээт ажилчдын яаралтай түргэн тусламжийн нэгжээр үйлчлүүлэхэд, өвчтнийг цаг алдалгүй оношлох, эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлж, эмчлэх, тусгаарлах цаашид тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүний амь нас аврах, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, яаралтай түргэн тусламжийн цэгийн тасралтгүй ажиллах үйл ажиллагаанд чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Ажилтанд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ажлын хувцасны олголт, ашиглалтын журам

Тус журмын зорилго нь байгууллагын нийт ажилтнуудыг өвөл, зуны ажлын хувцас болон нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ээр хангах, түүнийг бүртгэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Галын аюулгүй байдлыг хангах, урьдчлан сэргийлэх ажлыг  зохион байгуулах, гал гарсан үед мөрдөх журам

Галын аюулгүй байдлын тухай Монгол улсын хуульд үндэслэн байгуулагын галын аюулгүй байдлыг хангах, байгуулагын хэмжээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн бууруулах, галын болзошгүй аюулын үед хүн, эд материал, машин, тоног төхөөрөмжийг авран хамгаалахад журмын зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Гал тогооны аюулгүй ажиллагааны журам

Энэхүү журмын зорилго нь гал тогоо нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэгч ажиллагсдын аюул, осолгүй ажиллах ерөнхий мөрдлөг зааврыг тогтооход оршино.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

Агуулахын аюулгүй ажиллагааны журам

Энэхүү журмыг агуулахад ажиллаж байгаа ажилтнуудад учирч болох аливаа аюул, эрсдлийг бууруулах, арилгах болон агуулахад ажил гүйцэтгэх үед дагаж мөрдвөл зохих аюулгүй ажиллагааны заавар болон анхааруулгуудыг агуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Ажилтнуудын идэвхжүүлэлт, хангамж, хөнгөлөлтийн тухай журам

Хангамж, хөнгөлөлт олгох тухай журмын зорилго нь тэгш шударга зарчимд үндэслэн компанийн ажилтнуудыг сэдэлжүүлэх, урамшуулах, тогтвортой бөгөөд үнэнч сэтгэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмын хүрээнд ажилтнуудыг хангамж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Удаан жилийн нэмэгдэл олгох тухай журам

Ажилтнуудад ажилласан жилийн нэмэгдлийг олгох шалгуур, нэмэгдлийн хувь, хэмжээг тогтоож олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Оюутанг дадлагжуулах журам

Тус журмын зорилго нь оюутан дадлагын удирдамж төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг чадвараа практик үйл ажиллагаатай холбож бататган гүнзгийрүүлэх, практикт бие даан ажиллах чадвар эзэмшүүлэх, цаашид компанид чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх ажлыг хангахад оршино.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журам

Компанийн ажилтнуудын мэргэшлийн мэдлэгийн хүрээг тэлэх, санал санаачлагыг идэвхжүүлж, бүтээмжийг дээшлүүлэх, оюуны бүтээлийг үнэлэн дүгнэхэд энэхүү мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам (цаашид “Журам” гэх)-н зорилго оршино.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Байгууллагын шилдэг ажилтан шалгаруулах тухай журам

Энэхүү журам нь байгууллагын ажилтнууд болон нэгжийн /цаашид ажилтан гэх/ идэвхи зүтгэл, ажлын амжилт, санал, санаачилга, баг хамт олноо аюул ослоос хамгаалахад оруулсан хувь нэмрийг урамшуулах, үлгэр жишээ ажилтныг алдаршуулах үйл ажиллагааг болон түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Мэргэжлийн ур чадварын төвшин тогтоох журам

Компанийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс /цаашид “комисс”/-ын бүтэц, үйл ажиллагаа болон ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ыг зохион байгуулахтай холбогдон гарах харилцааг энэхүү мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох журам /цаашид “журам” гэх/-аар зохицуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам

Ажилтнууд ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнууд бодитой мэдээлэлтэй болох, ажилтныг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хариуцлага тооцох бодит үндэслэлийг тогтоох, тэдэнд ажлын үр дүнд тохирсон нэмэгдэл цалин, урамшууллыг олгох замаар ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх, идэвхжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Ажлын байрны тодорхойлолт боловсруулах, өөрчлөх тухай журам

Компанийн Гүйцэтгэх захирлын баталсан бүтэц, орон тооны дагуу компанийн ажлын байр бүрт ажлын байрны тодорхойлолт боловсруулах, өөрчлөх, баталгаажуулахтай холбогдон гарах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Харилцагчийн үйлчилгээний стандартын журам

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ................................................. /Цаашид Компани гэх/-н Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн байгууллагад ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах ба ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Хээрийн ангийн журам

Энэхүү журмын зорилго нь хээрийн ангийн жигд үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж ажлын цагийг үр дүнтэй ашиглах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх,компанийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, ажилтан хоорондын харилцаа зэрэг хөдөлмөрийн нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Байгууллагын ёс зүйн журам

Байгууллагын бүх ажилтнууд байгууллагын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах, ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэний болон ажилтны хувиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд болон компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, сахилгын шаардлагыг хангуулах, ажилтныг аливаа зөрчил, гажуудлаас сэргийлэх, нэр төрийг нь хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Байгууллагын автомашины үйлчилгээний журам

Энэхүү журмын зорилго нь байгууллагын удирдах түвшний ажиллагсад болон бусад ажиллагсдад ажлын цагаар, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүхий зочид төлөөлөгч нарт шаардлагатай тохиололд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг хангахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Архив албан хэрэг хөтлөлтийн журам

Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хөтөлж буй албан баримт бичгийн бүтэц, хэв загварыг жигдлэх, баримт бичигтэй ажиллах арга хэлбэрийг боловсронгуй болгох, эмх цэгц, бүрдэл, нууцлал, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод дэг горимыг тогтоох, хяналт зохион байгуулалтыг сайжруулахад журмын зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Албан томилолтын журам

Байгууллагын ажилтнуудад томилолт олгох, албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дүгнэх, зардлыг олгох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Хяналтын камер ажиллуулах, ашиглах тухай журам

Байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, аливаа төрлийн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, өдөр тутмын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад энэхүү журмын зорилго оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Хэрэглэгчийн гомдол барагдуулах журам

Гомдол барагдуулах журмын зорилго нь 15-24-72 стандартын дагуу үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авч дараагийн арга хэмжээг түргэн шуурхай авч гомдол барагдуулах, түүнд зарцуулах хугацааг тодорхойлж өгөхөд оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг судлан, шийдвэрлэх тухай журам

Энэхүү сахилгын арга хэмжээг судлах, шийдвэрлэх журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь Компанийн ажилтан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа болон компаниас батлан гаргасан бусад баримт бичиг, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтанд зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Хоолны газрын журам

Энэхүү журмын зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, түүнтэй холбогдон төр, иргэн хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЖУРАМ

Машин, техник, эд хөрөнгө хүлээлцэх журам

Байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтнууд мөрдөж ажиллана. Байгууллагын машин механизм, хөнгөн тэрэг болон тоног төхөөрөмж бусад байгууллагын өмч эд хөрөнгө хүлээлцэхэд энэхүү журмыг мөрдөнө.