Ажлын байрны зорилго: Үйл ажиллагаатай холбоотой эрсдэлд хүргэж болохуйц үйлдэл, үйл ажиллагааны эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх замаар байгууллагын тогтвортой, тасралтгүй, аюулгүй, ашигт ажиллагааг ханган ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын үйл ажиллагааны талаар удирдах ажилтандаа танилцуулан чиг үүрэг авах, төлөвлөгөөний биелэлтийг сар улирлаар нь хөтлөх, хөгжлийн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх, компанийн хөгжил ерөнхий чиг хандлага өөрчлөлт шинэчлэлтийг цаг алдалгүй хийх, зээлийн үйлчилгээ, зээлийн бүртгэл, зээлийн эргэн төлөлт, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт зэрэгт хяналт тавих, зээлийн судалгаа хийх, компанийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, эрсдэл үүсгэхгүй бүхий л нөхцөл байдлыг бий болгох, эрсдэл үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийх, арилгах бүхий л арга хэмжээг авах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай итгэмжлэлийн хүрээнд харилцах.
Ажлын байрны зорилго: Банкны бүртгэлийн програмд бэлэн болон бэлэн бус бүх төрлийн харилцагчийн болон дотоодын ажил гүйлгээг хийж, хийгдсэн гүйлгээ тухай бүрийг хянаж шалгадаг хариуцлагатай ажил юм. Банкны харилцагчдад банкны бүх үйлчилгээг хөнгөн шуурхай соёлтой үйлчилж, харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллана.
Ажлын байрны зорилго: Байгууллагын ашгийг нэмэгдүүлж, зардлыг үр ашигтай зарцуулах, эрсдлийг тооцож, зөвлөх.
Ажлын байрны зорилго: Тухайн салбарын ашигт ажиллагааг хангаж, хүний нөөцийг зөв удирдлагаар хангах
Ажлын байрны зорилго: Зээлийн судалгаа шинжилгээ хийж зээл олгох, зээлийн хяналт тавих ажлыг алдаа, зөрчилгүй зохион байгуулж, байгууллагын баталгаатай байдлыг хариуцан ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын үйл ажиллагааны нэг төрөл болох зээлийн үйлчилгээг эрхлэн зохион байгуулах, зээлийн гэрээг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулах, Барьцаа хөрөнгийг зүй зохистой үнэлэх, зээлийн хэмжээг тодорхойлж Гүйцэтгэх захиралд танилцуулах, зээлийн бүртгэл болон бусад баримт бичгийг хөтлөх, зээлийн эргэн төлөлт, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт болон үүсч гарах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зээлийн судалгааг оновчтой хийх, байгууллагын ашигт үйл ажиллагааг сайжруулах, эрсдэл үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийх, арилгах бүхий л арга хэмжээг авах.
Ажлын байрны зорилго: Байгууллага доторх үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээр үйл ажиллагаа нь байгууллагын дүрэм, журам, стандартын дагуу явагдаж буй эсэхийг шалгаж, үнэлэн, байгууллагын аливаа үйл ажиллагааг зөрчилгүй, тасралтгүй, журам, стандартын дагуу үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагад учирч болох эрсдэлийг даатгалд хамруулах замаар удирдахад туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд тухайн харилцагч байгууллагад тохирох даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.
Ажлын байрны зорилго: Дотоод хяналтын дүрэм журам, зохицуулалтуудыг дагаж мөрдүүлэн компанийн хөрөнгийг хамгаалах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг удирдан зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Хариуцаж байгаа объектын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох.
Ажлын байрны зорилго: Компанийн санхүүтэй холбоотой шинжилгээ, тайлан төлөвлөгөө, боловсруулах, батлуулах, хяналт тавих.
Ажлын байрны зорилго: Компанийн ашгийг нэмэгдүүлж, зардлыг үр ашигтай зарцуулах, эрсдэлийг тооцож, зөвлөх.
Ажлын байрны зорилго: Компанийн үйлдвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардагдах тоног төхөөрөмж, эд материалаар хангах үйл ажиллагааг бие даан зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Компанийн үндсэн хөрөнгө болох техникийг үйлчилгээнд тогтмол бэлэн байлгах, засвар үйлчилгээг чанартай сайн хийх, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэхэд гол зорилго оршино.
Ажлын байрны зорилго: Компанийн дотоод хяналт болон нийт зөвшөөрөл, лицензүүдийг авах сунгуулах ажилд хяналт тавих, бусад хэлтсүүдтэй хамтран ажиллаж санхүүгийн ба үйл ажиллагааны гүйцэтгэлийн анализ болон үйл явцын өсөлтөд тусалж ажиллах.
Ажлын байрны зорилго: Цахилгаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах. Цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ болон цахилгааны үр ашигтай хэрэглээ, хэмнэлттэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Ажлын байрны зорилго: Хүний нөөцийн ажлыг хариуцан зохион байгуулах, хүний нөөцийн бичиг хэргийн ажил, ажлын цагийн бүртгэл, бусад шаардлагатай туслах ажлуудыг хариуцан хийх.
Ажлын байрны зорилго: Байгууллагын эрхэм зорилгод хүрэхэд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тогтоон барих, ажилтнуудын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг оновчтой зохион байгуулах, ажилтнуудыг чадавхжуулахад оршино.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хууль эрх зүйн асуудлаар байгууллагыг төлөөлөх, байгууллагын бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах.
Ажлын байрны зорилго • Аюулгүй ажиллагааны бодлого төлөвлөгөө, хэрэгжилтийг хангаж “Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Хууль”-ийн хүрээнд, олон улсын стандарт шаардлагыг ханган ажиллах. • Үйл ажиллагааг аюул осолгүй хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх, ажилчдыг аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах, техникийн аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Ажлын байрны зорилго: Бараа бүтээгдэхүүний өрөлтийг стандартын дагуу гүйцэтгэн, мэдээллийг нь байршуулан, дэлгүүрийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллах;
Ажлын байрны зорилго: Бараа, бүтээгдэхүүний төлөвлөлт, хөгжүүлэлт, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбогдон гарах нийлүүлэлтийн боломж, харилцагчийн судалгаа, маркетинг, нийлүүлэлт, харилцаа холбоог зөв зохион байгуулах замаар байгууллагын ашгийг өсгөх
Ажлын байрны зорилго: Бараа материалын борлуулалт, түгээлтийг тасралтгүй хариуцан гүйцэтгэж, байгууллагын борлуулалтын төлөвлөгөөг ханган ажиллах.
Ажлын байрны зорилго: Дэлгүүрийн ашиг орлого нэмэгдүүлэх, бараа таслахгүй байх, шинээр гарсан барааг цаг алдалгүй нийлүүлж барааны нэр төрлийг олшруулах, шинэ харилцагчтай ашигтай гэрээ хийж үйлчилгээ борлуулалтыг сайжруулан оновчтой маркетингийн бодлого боловсруулан ажиллах.
Ажлын байрны зорилго: Дэлгүүрийн үйл ажиллагаанд туслах, шаардлагатай бараа бүтээгдхүүнийг ахлах ажилтны зааврын дагуу зөөх, хураах.
Ажлын байрны зорилго: Бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай бэлтгэх, байрлуулах, зөөвөрлөж, бараа бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллах.
Ажлын байрны зорилго: Бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг хангах зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын бүхий л объектын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд хяналт тавин, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;
Ажлын байрны зорилго: Салбар дэлгүүрийн үйл ажиллагаа зохих дүрэм журам, стандартын дагуу хэвийн явагдаж байгаа эсэхийг хянах, зөрчил дутагдлыг илрүүлэх, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний явцыг идэвхжүүлэх
Ажлын байрны зорилго: Бүх бараа бүтээгдэхүүний эргэц, зохистой нөөцийг тооцон захиалга өгөх, татан авч хадгалалтын зохих горимын дагуу төвлөрүүлж борлуулагч нарт өгөх.
Ажлын байрны зорилго: Санхүүгийн бүртгэл хөтлөх, тооцоолох, баримтжуулах
Ажлын байрны зорилго: Борлуулалтыг нэмэгдүүлэх замаар байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.
Ажлын байрны зорилго: Барилгын цахилгаан тоноглолын хэвийн ажиллагааг хянах, шалгах, тохируулах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгэн, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын бодлого, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх төслүүдийн төсвийг боловсруулах, тендерийн баримт бичиг боловсруулах, байгууллагыг ашигтай ажиллахад анхаарч ажиллах.
Ажлын байрны зорилго: Өмч хөрөнгийг бүртгэж тоолох, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад байнгын хяналт тавьж, шууд харьяалах удирдах албан тушаалтны зөвшөөрлийн дагуу зарлагадах болон орлогодох. Хариуцаж авсан хөрөнгийн тоо ширхгийг бүртгэх, нягтланд анхан шатны баримтын бүрдэлт, тайлан мэдээг гаргаж өгөх.
Ажлын байрны зорилго: Монгол улсын барилгын салбарт мөрдөгдөж буй төсвийн норм, норматив, стандарт үнэлгээний дагуу барилгын засварын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч байгууллага болон иргэний барилгыг барих ажлыг зохион байгуулах, чанартай, аюулгүй хийж гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго: Шугам сүлжээ, холболтууд болон ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн техникийн эвдрэл гэмтлийг оношлох, эвдэрлийг засах, гагнах, шинээр гагнаж бүтээх замаар барилга бүтээцийн хэвийн үйл ажиллагааг хангах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын гүйцэтгэж буй төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэгч байгууллагын хийж буй ажил нь батлагдсан гэрээ, зураг төсөв, техникийн нөхцөл, гэрээнд заасан нөхцөл, технологийн картанд заасан чанарын шаардлага, тоо хэмжээний дагуу хийгдэж байгаа эсэхэд мэргэжлийн хяналт тавих.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэрэгжүүлж буй барилгын объектууд дээрх эрчим хүчний эх үүсвэр, гадна, дотор цахилгаан хангамж, автоматикийн шийдэлтэй холбоотой ажлуудыг батлагдсан зураг төсөв, техникийн нөхцөл, стандартын дагуу зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Барилгын даамлаас өгсөн зааврын дагуу барилга барих, засварлах, бараа бүтээгдэхүүнийг буулгах, агуулахад зөөх, стандартын дагуу өрөлт хийх, ачиж буулгах бүтээгдэхүүнийг харилцагчдад нийлүүлэх.
Ажлын байрны зорилго: Агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах. Тухайлбал: компанийн өөрийн нөөцийн болон гаднаас илгээсэн хангамжийн бараа материал, сэлбэг хэрэгсэл хүлээн авах, байрлуулах, хураах, түгээх, гадагш ачуулах зэрэг холбогдох бүх үйл ажиллагаа үүнд орно.
Ажлын байрны зорилго: Машин тоног төхөөрөмжөө ашиглан бүтээмжтэй, аюулгүй ажиллах.
Ажлын байрны зорилго: Тухайн хариуцсан чиглэлийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажилд бусад механикуудыг ахалж, чиглүүлж ажиллана. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч”-ийн үүрэгт ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Краны АА-ны хяналт хариуцагч”-ийн үүрэгт ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ.Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Бүрэн бүтэн байдал хариуцагч”-ийн ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ. Хэлтэсийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.
Ажлын байрны зорилго: Тээврийн нэгжүүдийн ашиглалтыг оновчтой болгохын тулд тэдгээрийн үйл ажиллагааг хянан зохицуулна.
Ажлын байрны зорилго: 1.Төрөл бүрийн суурь машин дээр ажиллах, багаж төхөөрөмжийг угсарч, эвдэрсэн эд анги, багаж хэрэгслийг сэргээн засварлаж нөөцөнд хадгалах; 2.Гар багаж, суурь машин, будаг, бусад хэрэгслийг хүлээн авах, хадгалах, бүртгэх, олгох, ангилах, багажны аливаа эвдрэл гэмтэл, алга болсон эсэх мөн элэгдлийг холбогдох удирдлагад мэдэгдэх, шаардлагатай багаж хэрэгслийн захиалга гаргаж сэлбэгийн ажилтанд өгөх ажлыг хариуцах; 3. Ажилтнуудыг сургаж, чадавхжуулах; 4. Нэгжийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.
Ажлын байрны зорилго: Засварын ээлжийн мастер нь Хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа (AMPS)-ны төлөвлөлт, хэрэгжилт ба сайжруулалтыг удирдах, чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй бөгөөд өдөр тутам, долоо хоног тутмын засварын ажлыг графикийн дагуу аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулна. Ээлжийн мастер нь ээлжийн гол сүпервайзер байна. Үндсэн хөрөнгийг удирдан зохицуулах процессын богино хугацааны гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллана. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч”-ийн үүрэгт ажлыг ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэнэ. Хэлтсийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.
Ажлын байрны зорилго: Уул уурхайн хүнд машин механизм болон уурхай дээр ашиглагдаж байгаа бүх техник, тоног төхөөрөмж (Дизель цахилгаан үүсгүүр, зөөврийн гэрэлтүүлэг болон зөөрийн дизель хөдөлгүүртэй усны насос г.м)-д мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх; шаардагдах сэлбэгийн захиалгыг гаргаж өгөх; засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх; орон нутгийн болон улсын хэмжээний хууль, дүрэм, журмыг хангаж ажиллах
Ажлын байрны зорилго: Компанийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд алба нэгжийн уул уурхайн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Ажлын байрны зорилго: Кемп менежер нь Ерөнхий инженер болон Сайт менежерийн шууд удирдлага доор ажиллан тавьсан шаардлагыг биелүүлж Хээрийн ангид ажилчдын ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээний ажилчдыг зохион байгуулан ажиллуулах, хээрийн ангийн дүрэм журмыг сахиулах, хяналт тавин доорх чиг үүргийн дагуу ажиллана.
Ажлын байрны зорилго: Үйлчлэгч нь Кемп менежер болон Сайт менежерийн шууд удирдлага доор тавьсан шаардлагыг биелүүлж хээрийн ангийн гэрүүдийг цэвэр цэмцэгэр байлгах, ажилчдын ажиллах орчныг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тохилог байлгах, ажилчдын хувцсыг хуваарийн дагуу угааж хатааж, хуурай хиргүй хувцастай байлган доорх чиг үүргийн дагуу ажиллана.
Ажлын байрны зорилго: Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, борлуулалтын төлөвлөгөөнд хяналт тавьж, төлөвлөгөөг хангаж ажиллах, агентын болон тарифын бодлого боловсруулж бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, борлуулалтыг өсгөх, харилцагч, үйлчлүүлэгчтэй холбоо тогтоох
Ажлын байрны зорилго: Талбайн үйл ажиллагаа болон ачилт буулгалт, тээврийг зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тээвэрлэж буй эд зүйлийг цаг тухайд нь хугацаа алдалгүй хүлээн авагчид бүрэн бүтэн хүргэж өгөхөд оршино.
Ажлын байрны зорилго: Хил дээрх ачааны тээврийг түргэн шуурхай саадгүй зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Үйлчлүүлэгчийг мэдээ, мэдээллээр ханган, ачааг нэмэлт зардалгүй, эрсдэлгүй, найдвартай, хурдан шуурхай зохион байгуулж, цаг хугацаанд нь хүргэх.
Ажлын байрны зорилго: Талбайн үйл ажиллагааг аюул, осол, доголдол, зөрчилгүй зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Борлуулалтын албанаас өгсөн захиалгын дагуу гадаад тээвэрлэлтийг богино хугацаанд, эрсдэлгүй, нэмэлт зардалгүйгээр зохион байгуулж харилцагчдын сэтгэл ханамжийг ихэсгэх.
Ажлын байрны зорилго: Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг бэлтгэх, гаалийн мэдүүлэг шивүүлэлт хийлгэх, үнэлгээг гаргуулж, гаалийн татвар төлүүлэх, ачааг гаалийн хяналтын байцаагчид шалгуулах, гаалийн хяналтын талбайгаас гаргах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго: Ачааг заасан газарт хурдан шуурхай, аюул, осолгүй, бүрэн бүтэж хүргэж өгөх.
Өөрийн брэндийн эм бэлдмэл, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх, таниулах, нэр хүндийг өргөх, хэрэглээг зөв төлөвшүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх.
Эмийн сангийн сүлжээний салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай уялдуулан нягтлан бодох бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв, баримтанд тулгуурлан хөтлөх, тайлагнах, төлөвлөх.
Эм барааг баримтын дагуу түргэн шуурхай, үнэн зөв, алдаа дутагдалгүйгээр бэлтгэх.
Эмнэлэгийн байгууллагыг эмнэлэгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслээр хангах
Хүн амын эм хангамжийг зохион байгуулах (эм, эмнэлгийн бүтээгдэхүүний эрэлтийг бүрдүүлэх, хэрэгцээг тодорхойлох, эмийн захиалга, захиалга гаргах) болон эмнэлэгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах.
Хөдөө орон нутгийн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд эм бэлдмэл, бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй жигд хангах, хамтран ажиллаж компанийн борлуулалтыг байнга өсгөж нэмэгдүүлэх.
Эмийн сангийн үйл ажиллагааг эмийн санд тавигдах шаардлагын дагуу эрхэлж, иргэдэд эмийн тусламж үйлчилгээг мэргэжлийн ёс зүйг баримтлан өндөр түвшинд үзүүлэх.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх. Тусламж үйлчилгээний чанарын хяналт хийх Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх, Тусламж үйлчилгээний чанарын хяналт хийх, Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх. Тусламж үйлчилгээний чанарын хяналт хийх Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох.
Ажлын байрны зорилго : Хувцас, эдлэлийг зориулалтын аргаар угааж, цэвэрлэн, хураах замаар байгууллагын цэвэр цэмцгэр, эрүүл орчинг бий болгох.
Ажлын байрны зорилго : Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, онцлог, сонголтод тулгуурлан төрөл бүрийн үсчний үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Ажлын байрны зорилго : Байгууллагын дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журмыг дагаж мөрдөх ба хэрэглэгч үйлчлүүлэгчээс захиалсан бараа бүтээгдэхүүнийг урлаж оёх.
Ажлын байрны зорилго : Байгууллагын дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журмыг дагаж мөрдөх ба хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн тавилга, бусад модон эдлэлүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго : Хумсыг цэвэрлэн, засаж, үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцэхүйц хийж гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго : Үйлчлүүлэгчийн гэрт цэвэрлэгээ, үйлчилгээг хийн, гэрийн цэвэр цэмцгэр, аюулгүй, тав тухтай байдлыг хангах.
Ажлын байрны зорилго : Бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлчлүүлэгчийн арьсны онцлог шинж чанарт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд гоо зүйд үнэ цэнтэй өөрчлөлтийг бий болгож ажиллана.
Ажлын байрны зорилго : Эмчлүүлэгчийг зөв оношлон, бариа заслын аргаар эмчлэх.
Ажлын байрны зорилго : Ариутгагч нь хүнсний эрүүл мэндэд аюултай эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ургамал болон барилга байгууламж, орчныг сүйтгэх, хор хөнөөл учруулах хортон шавьж, жижиг амьтан, хогийн ургамал бусад сөрөг нөлөө үзүүлдэг организмыг химийн бодис ашиглан устгах, зайлуулах, орчныг ариутгах ажлын чанартай гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго: Байгууллагын байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө, тайлан, төсөл хөтөлбөр, усны мэдээллийн сан зэргийг хариуцан ажиллах
Ажлын байрны зорилго: Байгаль орчны гүйцэтгэлийг холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагыг ханган байгаль орчны батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх
Ажлын байрны зорилго: Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчны хувьсал өөрчлөлтөд ажиглалт, тандалт судалгаа, танин мэдэхүйн сурталчилгаа хийх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дээрх чиглэлээр зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд тэдний оролцоог хангах
Ажлын байрны зорилго: Байгууллагын ойн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, ойг нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх
Ажлын байрны зорилго: Монгол улсын эмнэлэг, ариун цэврийн хууль, журам стандарт болон бусад шаардлагыг байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хэрэгжүүлэх. Мал, амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж, сэргийлэх, эмчлэх.
Ажлын байрны зорилго: Ургамалын гарц, чанарыг сайжруулах, тариалангийн стандарт, норм, технологийн горимын дагуу тариалалтыг хийх ажлыг зохион байгуулах;
Ажлын байрны зорилго: Байгууллагын байгаль орчны гүйцэтгэлийг холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагыг ханган байгаль орчны батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх.
Ажлын байрны зорилго: Технологийн зааврын дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулан, үйлдвэрийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах.
Ажлын байрны зорилго: Үйлдвэрлэлийн өдөр тутмын технологийн дамжлагын хэвийн үйл ажиллагааг хянах, удирдаж буй ажилтнуудын ажлын уялдаа холбоог бүрэн хангах. Үйлдвэрлэлийн түвшинд удирдлагыг оновчтой үр дүнтэй хэрэгжүүлэх, өөрийн удирдлаган дор ажиллаж буй ажилчдын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, үйлдвэрлэлийн төлөвлөлт бүтээгдэхүүний эцсийн үр дүнг тооцох аргачлалыг холбогдох албан тушаалтнуудтай хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, оновчтой зохион байгуулахад оршино.
Ажлын байрны зорилго: Хэрэглэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх чадвар бүхий чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологи, менежментийн нөхцөлийг бүрдүүлэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй байх нөхцөлийг хангаж ажиллах.
Ажлын байрны зорилго: Бүтээгдэхүүний улсын стандарт, байгууллагын стандарт, технологийн шаардлагад нийцүүлэн түүхий эд материалаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх шат дамжлагад хяналт тавих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах.
Ажлын байрны зорилго: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслан ажиллаж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах.
Ажлын байрны зорилго: Тоног төхөөрөмжийн гэмтлийг түргэн шуурхай, чанартай засварлан, үйлдвэрлэлийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээний тоног төхөөрөмжийн их, урсгал засвар, хөрөнгө оруулалтаар авах эд хөрөнгийн жагсаалтыг нэгтгэж гаргах, төлөвлөгөөнд тусгаж батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу засварын ажлыг чанартай хийгдэх нөхцөлөөр хангаж хяналт тавих, гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж үнэлгээ өгөх, засварын олон жилийн графикийг мөрдүүлэх, ажлын төсөв зохиолгох.
Ажлын байрны зорилго: Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд гаргах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд өөрийн хариуцсан ажиллагсдыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах
Ажлын байрны зорилго: Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг стандартын дагуу зохион байгуулж, чанартай холбоотой бодлого, тогтолцоо, үйл ажиллагааг тасралтгүй оновчлон сайжруулж, чанарын удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ, сэтгэл ханамж, байгууллагын өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх.
Ажлын байрны зорилго: Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх , үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухтай байдлыг хангаж ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан урт, дунд, богино хугацааны стратеги бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулах.
Бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн стандартын дагуу бэлтгэн, үйлчлүүлэгчдэд тав тухтай найрсаг үйлчилгээг үзүүлэх.
Гал тогоонд хэрэглэгдэж буй бүх хүнсний чанар, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцах ба үйлчлүүлэгчдийн тав тухтай хооллох орчинг бүрдүүлж ажиллах.
Үйлчлүүлэгчээс хоол болон уух зүйлсийн захиалга авах, санал болгох, тэдэнд мэргэжлийн түвшинд үйлчлэх, хэрэглэсэн бохир хэрэгслийг зөөх.
Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчлэх.
Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, үйлчлүүлэгчдэд амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, тогоочийн заавраар ажиллана.
Хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж, бэлдэц нормын дагуу бэлтгэж, тогоочид тусална.
Гал тогооны ахуй орчинд эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай, эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
Ажлын байрны зорилго: Хувцас, эдлэлийг зориулалтын аргаар угааж, цэвэрлэн, хураах замаар байгууллагын цэвэр цэмцгэр, эрүүл орчныг бий болгох.
Ажлын байрны зорилго: Техникийн шаардлага болон аргачлалуудыг боловсруулж, туршин, механик болон электромеханик бүтээгдэхүүн болон системийг боловсруулах.
Ажлын байрны зорилго: Засвар арчлалтын багийг удирдан зохион байгуулж өдөр тутмын удирдлагаар хангаж, зам, замын байгууламжийн ашиглалтын байдал, замын засвар арчлалтын ажил болон ажлын чанарт хяналт тавьж ажиллах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн цахилгаан параметрүүдийг хянах.
Хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж, бэлдэц нормын дагуу бэлтгэж, тогоочид тусална.
Гал тогооны ахуй орчинд эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай, эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
Гал тогооны ахуй орчинд эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай, эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
Хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж, бэлдэц нормын дагуу бэлтгэж, тогоочид тусална.
Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, цэцэрлэгийн хүүхдүүдэд амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, тогоочийн заавраар ажиллана.
Цэцэрлэгийн цагаан хэрэглэлүүдийг эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу цэвэрлэгээ ариутгал хийж, тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх.
Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, сургуулийн хүүхдүүдэд амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, ерөнхий тогоочийн заавраар ажиллана.
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, технологийн заавар, нормын дагуу боловсруулсан хоол, хүнсээр хүүхдэд үйлчлэн тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон нэмэлт үйлчилгээ үзүүлж, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдын хоол хүнс, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Ажлын байрны зорилго : Сургуулийн автобусыг хариуцлагатай жолоодох, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, ажил хэрэгч харилцааг үзүүлэх, сургуулийн засвар үйлчилгээ хийх.
Сургуулийн хүүхдүүдийн хоолны шимт бодисын зохистой харьцаа бүхий хоолоор хангаж зохистой хооллох дадлыг бий болгох.