СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД ДОТОГШОО ЧИГЛЭСЭН БУЮУ INTROVERT ХҮНИЙ 15 ШИНЖ

1. Тэд ганцаараа инээж чаддаг. Бусдын анзаарч байгаагүй юмыг ажигладаг учраас хамгийн алдартай хошин шогчид дотогшоо хүмүүс байдаг.
2. Тэд ганцаараа байж гэмээнэ цэнэглэгддэг. Гэхдээ хүмүүсээс зугтдаг гэсэн үг биш. Үнэнч харилцаа, сэтгэлийн яриаг үнэлдэг болохоор хуурмаг өнгөний харилцаа, баахан хуурамч найзуудаас ядардаг.
3. Бодитой юм ярих дуртай.Танд надад бидэнд хамааралтай юм л ярихыг хүсдэг.
4. Хүнд дурлаж хайрлавал сэтгэлээсээ гүн ханддаг. Өөрөө хүнээс тийм хайр хүсдэг.Тэр хүндээ нээгээгүй талаа хуваалцдаг.
5.Нөхөрлөлд үнэ цэнэтэй ханддаг. Удаан танилцана ойртоно, аль болох үнэнч байхыг хичээнэ, холдох гэж удна, хаяхаа хүрвэл эргэж харахгүй орхино.
6. Төлөвлөгдөөгүй зочин, урилга, харилцаанд үнэхээр дургүй.Маш таагүй мэдрэмж авч, стресстдэг.
7.Гүн бодолд автахдаа хэзээ ч ядардаггүй мөртлөө утгагүй өнгөц харилцаанд дургүйцэх үедээ ядарсан дүр гаргадаг. Дотно хүмүүсийнхээ дунд чөлөөтэй байж чаддаг.
8. Хүүхдүүдтэй байхдаа тэдний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч маш сайхан харилцаж чаддаг, гэхдээ удаан биш.Барагтай хамт тоглохгүй, харин ярилцах дуртай.
9. Байнга ганцаардмал байхгүй ч гэсэн, бүх юмнаас өөрийгөө тусгаарлах үе зайлшгүй гардаг. Хэрэгтэй хэрэггүй яриа хөөрөөнд дургүй.
10. Дандаа өөрийгөө гэх хүмүүст үнэн харшилтай. Ихэнхдээ бусдад сэтгэл санааны дэм өгдөг ч, илт өрөвдүүлэх юмүү анхаарал татах гэсэн сэдэлтэй хүмүүсээс зайгаа барьдаг.
11. Хэзээ ч шууд утсаар ярихыг таалдаггүй, ялангуяа сайн мэддэггүй хүнтэйгээ юмуу хүсээгүй үедээ. Мессэж бичсэн нь дээр. Тухайн үеийн сэтгэл санааны байдал нь хүнтэй харилцахаас илүү чухал.
12. Барагтай бол бусдыг хүний өмнө муулж элэг доог болгохгүй. Ажиглана, дүгнэнэ. Гэхдээ нэр цохож муулж, амьдралаар нь тоглохгүй, ашиг олохгүй. Юутай ч хүн гэдэг талаас нь гүн бодолцдог, муулуулж байгаа хүний талд зогсох нь элбэг.
13. Ажлын орчинд хэт хяналт юмуу задгай нөхцөл бүтээмжийг нь бууруулдаг. Хүн болгон юм бүхэнд нь оролцох, мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бурах нь ажлынх нь дуршлыг бууруулдаг.
14. Дотогшоо хүн байнга дотроо ямар нэг юм бодож байдаг. Байнга инээмсэглэхгүй, яриа хөөрөөгүй, асуултад чинь шууд хариулахгүй байж магад.Тэр нь өөр юманд анхаарлаа төвлөрүүлсэн гэсэн үг.
15. Шаардлага гарвал, цаг нь таарвал дотогшоо хүмүүс сайхан хөгжиж бусдыг хөгжөөж чаддаг. Гэхдээ үргэлж хэзээ? хаана? хэнтэй? гэдгээс л шалтгаалдаг.